Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн, албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 2 хувийг улиралд нэг удаа буцаан олгодог билээ. НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улиралд нэг удаа олгож эхэлсэн. Тэгвэл энэ улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор буюу баасан гараг гэхэд системд бүртгүүлснээр буцаан олголтын мөнгөө авна.