АНУ-ын "Pfizer" компаниас бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакциныг оруулж ирсэн. Одоогоор 300,00 вакцин ирснийг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж байгааг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээллээ. Тэрбээр, "Коронавирусийн эсрэг вакциныг 5-11 насны хүүхдэд хийх талаар хуралдаж байгаа. Олон улсын холбогдох байгууллага уг вакциныг хүүхдэд хийж болох зөвшөөрлийг өгсөн. ЭМЯ-ны дэргэдэх хүүхдийн мэргэжлийн болон дархлаа, харшил судлалын салбар зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлээд эцсийн шийдвэрийг Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж гаргана. Хүний эмийн зөвлөлийг ирэх долоо хоног хуралдуулна. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн салбар зөвлөл хуралдаад 5-11 насны хүүхдэд Файзер вакциныг хийж болно гэсэн зөвлөмжөө өгвөл Хүний эмийн зөвлөл хуралдаж энэ асуудлыг шийднэ. Хэрэв Хүний эмийн зөвлөлөөс 5-11 насны хүүхдэд уг вакциныг хийж болно гэсэн зөвшөөрлийг өгөхөөр вакцинжуулалтаа эхэлнэ" гэв.