Харвардын анагаахын сургуулийн профессор, нийгмийн харилцаа ба хүм үүсийн биеэ авч явах байдлыг олон жил судалсан Николас Кристакис илүүдэл жинтэй найзуудтай хүн туранхай байх нь ховор гэж үзжээ. Яагаад гэвэл хүн орчин тойрныхоо хүмүүсийн биеийн галбир хэлбэрийг байх ёстой хэмээн хүлээж авдаг бөгөөд тэднийх нь нөлөөгөөр биеийн жин нь 57 хувь хүртэл нэмэгддэг хэмээн тайлбарласан байна. Мөн найз нөхөд хооллох хэв маягт ч нөлөөлдөг гээд, жингээ хасахыг хүсэж байгаа бол туранхай хүмүүстэй нөхөрлө гэж зөвлөжээ. Түүнийг ийм дүгнэлт гаргасныг хамтран ажиллагсад нь төдийлөн хүлээж аваагүй гэнэ. Таргалалт хүний генийн өгөгдлөөс хамаардаг тул үүнийг үгүйсгэж болохгүй гэжээ. Гэхдээ хэн нэгэн биеэр үлгэрлэн үзүүлэх нь хамгийн сайн нөлөөтэй гэдэгтэй бол маргаагүй аж.
Бэлтгэсэн М.Цог