Германы Бонн хотод шүүхийн байрны шатан дээр хүний тасдсан толгойгоо орхисон этгээдийг баривчилжээ. Энэ тухай “Rueters”агентлаг мэдээлэв.
Сэжигтэн зургадугаар сарын 28-ны орой шүүхийн үүдэнд гудамжаар явах хүмүүсийн хүмүүсийн нүдэн дээр хүний тастдсан толгой авчирч тавьсан байна. Үүнийг харсан хүмүүс тэр даруй цагдаад мэдэгдсэн байна.
"Тэр хүн тастдсан толгойноосоо хэдхэн метрийн зайд сууж байсан" гэж гэрчүүдийн нэг ярьсныг Германы Bild хэвлэлээс иш татжээ.
“Би эхлээд тастдсан толгойг бамбарууш гэж бодсон. Тэгээд цагдаа нар ирээд сууж байсан залууг баривчилсан. Дараа нь бодуул талийгаачийн хамаатан садан нь байх ирээд таниад уйлсаар явсан” гэв.
Анхан шатны мөрдөн шалгах ажиллагаагаар алуурчин хохирогчийг таньдаг байсан нь тогтоогдсон байна.