Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа энэ үед Хятад улс Орост нууцаар тусалж байна гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Аврил Хейнс мэдэгджээ.
Вашингтонд болсон чуулганы үеэр Аврил Хейнсээс Украины эргэн тойрон дахь нөхцөл байдалтай холбоотой хориг арга хэмжээнээс Бээжин зайлсхийж Москвад дэмжлэг үзүүлж байна уу гэсэн асуултад Америкийн үндэсний тагнуулын газрын дарга хэлэхдээ БНХАУ манай олон холбоотнуудаас ялгаатай нь Оросын талаар ил тод шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлэхгүй байхыг хичээж байгаагаараа "маш эвгүй байдалд байгаа" гэжээ. "Үүний зэрэгцээ тэд хөшигний араар Орост янз бүрийн арга замаар тусалж байгааг бид харж байна, заримдаа бүр илэрхий" гэж тэрбээр нэмж хэлэв.
Өмнө нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, Хятад улс Орост барууны хориг арга хэмжээний улмаас учирсан хохирлоо нөхөхөд нь туслахыг оролдвол ямар "үр дагавар амсах" талаар АНУ-ын эрх баригчид Бээжинд анхааруулсан гэжээ.
Үүнээс өмнө Хятадын Ерөнхий сайд Ли Көцян Украины хямралд БНХАУ төвийг сахих, олон талт бодлого баримталж байна гэсэн юм.