ОХУ-ын иргэд сүүлийн саруудад сэтгэл зүйн болон сэтгэцийн эмгэгийн улмаас мэргэжилтэнд хандах нь нэмэгдсэнтэй холбогдуулан шинжилгээ, судалгааны “НАФИ” төвөөс судалгаа хийжээ. Ингэхэд тус улсын иргэдийн 70 хувь нь сэтгэл түгшилт, хүчтэй стресстэй амьдарч байна гэсэн дүн гарав. Үүнийг ОХУ, Украины байдалтай холбон тайлбарласан аж. 18-24 насныхан харьцангуй тайван буй бол эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс илүү стресстэй. Мөн боломжийн орлоготой нь сэтгэл түгшихээр бага байхад орлого тааруу хүмүүс сэтгэлийн байнгын дарамттай нь харагджээ. “Чимээг үй алуурчин” гэх болсон стрессийн нөл өөг өөр хүмүүс мэдээллийг шүүж, бодитоор хүлээж авах болон хөд өлм өрл өх чадвараа бага багаар алдаж буй талаар дүгнэлтэд дурдсан байна. Түүнээс гадна стресс биеийн галбир, хумс, үсний чанарыг ч муутгаж байна гэнэ. Энэ бага хэрэг. Стрессээс болж таргалж, улмаар зүрх судасны өвчинд нэрвэгдэх урьдчилсан тандалт байгаа тухай мэдээлжээ.
Бэлтгэсэн Ж.Гэрэл