Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг батлах Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталсан.Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс төрийн өмчит компаниуд олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжихийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.
Өнөөдрийн шийдвэртэй холбоотойгоор нийт 25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталсан. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувь, Монголын цахилгаан холбоо ХХК зэрэг 25 байгууллагын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжина" хэмээн мэдээллээ.