АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) сармагчингийн цэцэг өвчний дэгдэлтийн үед бэлгийн харьцаанд орох зөвлөмжийн жагсаалтыг гаргажээ. Энэхүү зөвлөгөөг Daily Record сэтгүүлд нийтэлсэн байна.
Тухайлбал америкчуудыг хувцастай секс хийж, үнсэлцэхгүй байхыг зөвлөжээ.
Түүнчлэн бие биенээсээ хоёр метрийн зайд гар хангалаг хийхийг илүүтэйгээр зөвлөсөн байна.
Мөн хавьталд орохоосоо өмнө хамтрагчаасаа биед нь ер бусын тууралт, шархлаа байгаа эсэхийг асууж, ярилцаж хэрэв тууралт байгаа бол бэлгийн харьцаанд орохгүй байхыг анхаарулжээ.
Эцэст нь иргэдийг гараа тогтмол угааж, секс хэрэгслээ тусгай бодисоор цэвэрлэж, боломжтой бол бэлгийн хавьтагчаа хязгаарлахыг уриалсан байна.
Тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээгээр зургадугаар сарын 22-ны байдлаар АНУ-д ортопоксвирусын (цэцэг өвчний вирус) 156 тохиолдол илэрчээ. С
армагчны цэцэг өвчнөөр халдварласан тохиолдолд халуурах, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Одоогоор эл өвчний халдварын нийт 2,500 гаруй тохиолдол дэлхийн 35 улсад бүртгэгдээд байна.