БНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны сэжигтэй тохиолилэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдэгдэв.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр хоёр сэжигтэй тохиолдол нь хоюулаа гадаадаас ирсэн хүмүүс бөгөөд нэг нь Инчеоны олон улсын нисэх буудалд ирэх үеэр халдварын шинж тэмдэг илэрсэн байна.
Нарийвчилсан шинжилгээнүүд үргэлжлэн хийгдэж байгаа аж.
Солонгос улс сармагчны цэцэг өвчнийг хоёрдугаар төвшний халдварт өвчний ангилалд энэ сарын эхээр албан ёсоор бүртгэсэн байна. Уг өвчин нь ковид, холер, салхин цэцэг зэрэг бусад 22 халдварт өвчинтэй нэг ангилалд оржээ.
Сармагчны цэцэг өвчнөөр халдварласан тохиолдолд халуурах, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Одоогоор эл өвчний халдварын нийт 2,500 гаруй тохиолдол дэлхийн 35 улсад бүртгэгдээд байна.