SpaceX, Tesla компанийг үндэслэгч Илон Маскийн хүү Ксавьер хүйсээ солиулан эмэгтэй болж, овгоосоо татгалзаж байгаа өргөдлөө шүүхэд гаргажээ. Энэ тухай Daily Mail мэдээлэв.
18 настай Ксавьер Маск "Би эцэгтэйгээ хамт амьдрахаа больсон бөгөөд түүнтэй ямар нэгэн байдлаар холбогдохыг хүсэхгүй байна” гэжээ. Тэрээр Калифорниа мужийн Санта Моника хотын шүүхэд өргөдлөө өгсөн байна. Залуу өөрийнхөө нэрийг Вивиан Женна Вилсон гэсэн эмэгтэй нэр болгон өөрчлөхөөр шийджээ.
Өсвөр насны трансжендер хүү ааваасаа холдохын тулд ээжийнхээ овгийг авах хүсэлтэй байгаагаа тайлбарлав. Ингэхдээ тэрбээр 213 тэрбум долларын хөрөнгө бүхий дэлхийн хамгийн баян эцгээсээ санхүүгийн дэмжлэг авдаг эсэх, мөг цаашид Вивиан болоод эцгийнхээ хөрөнгөөс татгалзах байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Маск хүүгийнхээ эх Канадын зохиолч Жастин Вилсонтой 2000 онд гэрлэжээ. 2002 онд хүүтэй болсон ч нярайн гэнэтийн үхлийн синдромын улмаас арав хоногийн дараа нас баржээ. Дараа нь Маскийн эхнэр Ксавьер, Гриффин гэсэн хоёр ихэр мөн Дамиан, Кай, Саксон гэсэн гурван ихэр хүүхэд төрүүлсэн байна.
Ксавьер эцгээсээ ийнхүү ил татгалзах болсны цаана юу байгаа нь тодорхойгүй. Илон Маск энэ талаар хараахан тайлбар хийгээгүй байна.