Их Британийн ханхүү Уильям өөрийн гурван хүүхэддээ ядуу амьдралыг харуулахаар зорьжээ. Тэрээр энэ тухайгаа “The Big Issue” сэтгүүлд өгсөн нийтлэлдээ бичжээ.
Уильям анх 11 настай байхдаа ээж Диана гүнжийн хамт орон гэргүй хүмүүсийг хамгаалах байранд зочилж байжээ. Тэгэхэд л ханхүү ээжийнхээ "мартагдсан, буруу ойлгогдсон асуудлыг дахин гаргаж тавих шийдэмгий байдлыг" олж харсан гэнэ.
Харин одоо Уильям ойрын жилүүдэд найман настай Жорж, долоон настай Шарлотт, дөрвөн настай Луис нарыг гудамжинд амьдардаг хүмүүс дээр айлчлуулахаар төлөвлөж байгаа аж. “Гэр оронгүй байх нь засрашгүй эргэж буцалтгүй зүйл биш. Энэ бол шийдэж болох асуудал” хэмээн итгэлтэй байгаагаа ханхүү илэрхийлэв.
Диана гүнж “Centrepoint” залуучуудын буяны байгууллагын ивээн тэтгэгч байсан бөгөөд хунтайж Уильям түүний ажлыг үргэлжлүүлсээр байна. Тэрээр 2009 онд Лондоны гудамжинд хонож, буяны байгууллага болон тэдгээрийн эрхэм зорилгод олон нийтийн анхаарлын хандуулахыг хүсжээ.
2021 онд Уильям өөрийн эзэмшлийн Корнуолл вант эдлэнгийн зарим хэсгийг ирээдүйд буяны зорилгод өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. The Daily Telegraph сонины эх сурвалжийн мэдээлснээр тэрээр ойр дотныхноосоо хүнд байдалд орсон хүмүүст хэрхэн туслалж болох талаар судлахыг хүссэн байна.