Коронавирусийн “омикрон” хувилбарын гурав дахь давалгаа олон оронд нэг зэрэг эхэлж байгаа нь түгшүүр төрүүлж байна.
Үүний шалтгаан нь "омикрон" хувилбарын мутац байв. “Омикрон”-ны BA.4 болон BA.5 хувилбаруудыг 2022 оны 1, 2-р сард Өмнөд Африкт анх илэрсэн юм.
Ялангуяа Европ болон АНУ-д өвчлөл эргээд эрчимтэй өсөж байна. Португаль улсад өдөрт 50-70 хүн коронавирусийн халдвар авч байгаагийн ихэнх нь омикрон омгийн BA.5 хувилбар гэж оношлогджээ. Германд халдварын тохиолдол долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгджээ.
Өмнөх давалгааны үед ийм өсөлт ажиглагдаагүй аж. Омикрон омгийн эдгээр хувилбарууд нь илүү их халдвартай бөгөөд харамсалтай нь өмнөх хувилбаруудаас багагүй эмгэг төрүүлдэг юм байна.
Хамгийн аюултай нь вакцин хийлгэсэн болон коронавирусээр өвдөөд эдгэсэн хүмүүс ялгаагүй халдварт өртөж байгаа аж.
Цаг хугацаа өнгөрөхөд коронавирус суларч, амьсгалын замын бусад өвчний нэгэн адил эндемик халдварын ангилалд шилжинэ гэсэн таамаг батлагдахгүй нь гэж олон мэргэжилтнүүд үзэж байна.
Тэдний хэлснээр сүргийн дархлаатай болох найдвар суларч байгаа бөгөөд одоогийн вакцинууд үр нөлөөгөө алдаж байгаа учир шинэ вакцин шаардлагатай байна.