АНУ-аас Монгол Улсад хандивласан 302,400 тун Файзер вакциныг хүлээж авлаа. Covid-19 халдварт өвчний эсрэг эдгээр вакциныг Ковакс хөтөлбөрийн дагуу Монголд ирүүлсэн болохыг АНУ-ын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудсандаа өчигдөр /2022.06.18/ мэдээлэв. Вакциныг Мичиган мужийн Каламазу дахь Файзер компанийн үйлдвэрээс шууд нийлүүлсэн байна.
АНУ-аас хандивласан коронавируст халдварын эсрэг вакцины нийт тоо энэ удаагийн хандивтай нийлээд 1.4 сая тун боллоо.