Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгчийн архив, Оросын нийгмийн ухааны их сургууль, Казакийн Үндэсний Их сургууль хамтран Олон Улсын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын “Залуу архивчдын V дугаар сургалт”-ыг Казакстан улсын нийслэл Нурсултан хотод 2022 оны зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэхүү сургалтад Архивын ерөнхий газраас Сургалт, судалгааны газрын дарга Ч.Оюунчимэг, гадаад харилцаа, сургалт эрхэлсэн мэргэжилтэн Д.Дарьсүрэн, зааварлагч арга зүйч Ж.Рэнцэнмядаг, Э.Баттүвшин, архивч Х.Бат-Отгон, хадгалалтын технологич Ц.Эрдэнэбулган, цахимжуулалт хариуцсан ажилтан Ц.Жамбалдорж нар хамрагдаж буй. Мөн Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн П.Баянбилэг “Архивын баримтын цахимжуулалтын үйл явц, эрх зүйн өнөөгийн орчин” сэдэвт илтгэл тавих юм байна. Сургалтад амжилттай хамрагдсан хүмүүст “сертификат” олгох аж.