Майкрософт энэ зургаадугаар сарын 15-наас Internet Explorer хөтчөө зогсооно гэдгээ мэдэгдлээ. Эл хөтөч цахим сүлжээ ашиглагчдад 27 жил
Internet Explorer нь 1995 онд Windows-ын хамт ширээний компьютерт бий болсон бөгөөд 2004 он гэхэд зах зээлийн 95%-ийг эзэлж байжээ. Гэвч дараа нь илүү хурдан бөгөөд илүү тохиромжтой Google Chrome, Mozilla Firefox, Apple-ийн Safari гарч ирсэн бөгөөд одоо тэд хэдийнээ давамгайлах болов.
Internet Explorer нь удаан хугацааны туршид Chrome болон Firefox-ны шахалтад байсан бөгөөд хамгийн сүүлд урьдчилан суулгасан хөтчүүдтэй ухаалаг гар утаснууд хүнд цохилт болсон аж.
Бие даасан “StatCounter” судалгааны компанийн мэдээлснээр 2016 оны 10-р сараас эхлээд гар утаснаас цахим сүлжээнд хоблогдох тоо ширээний компьютерээс хандсан тооноос давах болжээ.
Microsoft-ын хөтчөөр дамжуулан цахим сүлжээнд үргэлжлүүлэн холбогдохыг хүсч буй хэрэглэгчид 2015 онд Windows-ийн арав дахь хувилбартай зэрэгцэн гарсан Microsoft Edge хөтөч рүү шилжих юм байна. Мөн Edge хөтөч нь программистууд болон хуучин програмуудыг ашиглахыг хүсдэг хүмүүст зориулсан "IE mode" функцийг хадгална. Түүнчлэн Microsoft өөрийн домогт хөтөч “Internet Explorer”–ийг Windows-ийн хуучин хувилбарууд, мөн шинэчлэгдсэн Windows 8.1, Windows 7 болон Windows 10-ын зарим хувилбаруудад үлдээнэ гэж амлаж байна.