БНСУ-ын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчныг 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэрийг Засгийн газар нь гаргасан. Үүний хүчинтэй хугацаа аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31. Тэгвэл энэ хугацаанд визгүй зорчих тав, үүнээс олон хүнтэй аяллын бүлэгт үндсэн таван шаардлага тавьж байгаа аж. Үүнд:
-Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх.
-Зөвхөн Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд агаарын тээврийн нэг компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ буцах.
-“Ковид-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх.
-Хэрэв аяллын бүлгийг дагалдах ажилтай илгээх бол тухайн хүнтэй холбоотой үйлчилгээний төлбөрийг хийсэн буюу ямар нэгэн маргаангүй байх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх.
БНСУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр визгүй зорчсон жуулчид тус улсын нутаг дэвсгэрийг заасан хугацаанд орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд эл хөтөлбөрийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.