Сармагчингийн цэцэг өвчин хүний үрийн шингэнд агуулагдаж байж болзошгүй тухай Италийн халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Франческо Ваюгийн хэлжээ.
Тус хүрээлэнгийн албан ёсны мэдэгдэлд сармагчингийн цэцэг өвчний вирус нь халдвар авсан хүний үрийн шингэнд үржих хэлбэртэйгээр агуулагдах боломжтой гэж онцолжээ.
Эл өвчнөөр өвчилөн хаалуурснаас зургаа хоногийн дараа өвчтөнд шинжилгээ хийхээд үрийн шингэнээс нь вирус илэрчээ. Судлаачид вирусыг шингэнээс ялгаж авч чадсан бөгөөд эсийн өсгөвөрт хийхэд ямар ч байсан лабораторийн нөхцөлд вирус халдварлаж, үржиж болохыг олж тогтоосон байна.
Одоогоор тус хүрээлэнд хэвтэн эмчлүүлж байсан долоон өвчтөний зургаагийнх нь үрийн шингэнээс сармагчингийн вирүс илэрсэн байна.
Сармагчингийн цэцэг өвчин нь Төв болон Баруун Африкийн алслагдсан бүс нутагт тархсан ховор халдварт өвчин юм. Түүний шинж тэмдэг нь дотор муухайрах, халуурах, тууралт гарах, загатнах, булчин өвдөх зэрэг юм. Бүс нутгаас гадуурх тохиолдлууд нь ихэвчлэн тархвар судлалын хувьд тааламжгүй бүс нутгаар аялахтай холбоотой байдаг. Вирус нь шууд хавьтал болон амьсгалын замаар халдварладаг боловч хоруу чанар нь харьцангуй бага аж.
Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар сармагчингийн өвчнөөр өвчилсөн эсвэл сэжигтэй хүмүүсийг илрүүлэхэд эмнэлгийн байгууллагуудад халдварын эсрэг арга хэмжээг зохион байгуулах арга зүйн зөвлөмжийг хүргүүлэхийн сацуу шинжилгээний тестыг бүс нутгуудад илгээгээд эхэлжээ.
Одоогийн байдлаар эл өвчний нийт 1536 тохиолдол 35 оронд бүртгэгдээд байна.