Цөмийн шумбагч онгоц бүтээх олон тэрбум ам.долларын гэрээгээ цуцалсныхаа төлөө Австралийн засгийн газар Францын “Naval Group” компанид 585.2 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ. Энэ тухай “Financial Time сонин мэдээлэв.
Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Францын үүрэг, оролцоог эрх баригчид өндрөөр үнэлж байгааг Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес тэмдэглэв. Түүний хэлснээр, одоо хоёр улс "нийтлэг зарчим, ашиг сонирхлыг хамгаалахын тулд" дахин нэгдэх боломжтой болно.
2021 онд Австрали, Их Британи, АНУ гурван талт батлан хамгаалах, аюулгүй байдлын түншлэлийн хэлэлцээр байгуулсан юм. Гэрээг AUKUS (оролцогч гурван улсын нэрсийн товчлол) гэж нэрлэжээ. Тус холбоо Австралийн Тэнгисийн цэргийн хүчинд зориулан 18 сарын дотор цөмийн шумбагч онгоц бүтээхээр төлөвлөжээ.