Тайландын Хаант Улсын Charoen Pokphand Group Co., Ltd нь холдинг компанийн мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү байгууллага нь 100 жилийн түүхтэй ба 8 бизнесийн чиглэлийн 14 охин компанитай бөгөөд 300 000 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү байгууллага нь хөдөө аж ахуй, хүнс, үр тариа үйлдвэрлэлийн чиглэлээр анх эхэлж байсан бол Одоогоор Дэлхийн 21 улсад салбартай, 140 оронд бүтээгдэхүүн нийлүүлдэг 4 тэрбум хүнд шууд үйлчилгээ үзүүлдэг болжээ.
Энэхүү байгууллага нь хүний нөөц бэлтгэлийн чиглэлд Мэргэжлийн боловсролоос эхлэн Дээд боловсрол олгох 11 факультет, 27 төрлийн сургалтын хөтөлбөртэй. Нийт 20 000 оюутантай. Төгсөгчдийн 99 хувь нь шууд ажлын байраар хангагддаг байна.
Энэ байгууллагын сургалтын хөтөлбөрийн онцлог нь Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөртэй. Гурван сар танхим дахь онолын сургалт, гурван сар тухайн мэргэжлийн байгууллагад цалинтай ажиллахаар зохион байгууллагддаг. Ингэснээр ажлын байранд практик үйл ажиллагаанд оролцсоноор тухайн мэргэшүүлэх сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлдэг байна. Мөн туршилтын хугацаанд ажилласан нөхцөлдөө оюутан дүгнэлт хийж тухайн ажлын байрны өгөөжийг нэмэгдүүлэх шийдлийг танхимын сургалтын хугацаанд боловсруулан хөгжүүлэх, инновац шингэсэн бүтээмж нэмэгдүүлэх шинэ шийдлийг залуу ажилтан гаргах, өсөн дэвжих зэрэг маш олон давуу талыг хурдан хугацаанд нээх, боловсруулах сайн талтай байна.
Мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийн үндсэн санаа нь “Сургах бус, Хүнийг чадавхжуулах” буюу “Амьдрах чадвар, Мэргэшсэн чадвар, Хамтын ажиллагааны чадвар” гэсэн гурван чиглэлтэй. Ингэснээр байгууллагад шаардлагатай мэргэшсэн ажилтны нөөцийг маш үр дүнтэй бэлтгэх, хүний нөөц өөрийгөө хөгжүүлэх, шинэ санаа турших нөхцлийг хялбаршуулсан, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэл сайжруулалтыг богино хугацаанд инновацлаж хурдан хөгжих, ажилтны өсөн дэвжих боломжийг илүү бодитой хурдан шийдвэрлэх зэрэг бүхий л талын ашигтай сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.