БНХАУ-ын ЧанЧун хотын дунд шатны ардын шүүх цахилгаан эрчим хүчний төрийн өмчит “Huadian” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Юнь Гүнминийг авлига авсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноожээ. Энэ тухай Хятдаын Төв телевиз мэлдээлэв.
Зарим хэвлэлд бичиж буйгаар ялыг хоер жилийн дараа гүйцэтгэх бөгөөл энэ хооронд алах ялыг бүх насаар нь хорихоор сольж магадгүй гэнэ.
Түүнчлэн Юнь Гүминь төрийн өмчит компанид ажиллах хугацаандаа мөнгөнөөс гадна эд хөрөнгөөр ч хахууль авч байсан нь тогтоогдсон бөгөөд түүний бүх өмч хөрөнгийг нь хурааж, улс төрийн эрхийг нь хассан байна.