Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн албан хаагч нь иргэн, хувийн хэвшлийнхнээс хувийн цахим шуудан буюу и-мэйл хаягаар мэдээлэл авах нь хориотой болсон. Гэвч төрийн албан хаагчид хуулийн уг заалтыг хэрэгжүүлэхгүй, урьдынх шиг албан ажилдаа хувийн цахим шуудангаа ашигласаар байгаа талаар иргэд мэдээлсээр буй аж. Тийм учраас энэ талаарх гомдлыг Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 утсанд авч эхэлсэн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэв.