Анжелина Жоли хуучин нөхөртэйгөө хамтарсан дарсны үйлдвэрт эзэмшдэг хувиа Оросын олигархт худалдснаар Брэд Питэд “хор учруулахыг оролдсон” гэж жүжигчин эрийн өмгөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлд онцолжээ.
Энэхүү наймаа нь Бред Питийн “хичээнгүйлэн" босгосон дарсны бизнесийг “хорон санаатай” гадны хүн “дайсагналтайгаар" булаан авахад тусалж, түүнтэй түншлэхэд хүргэсэн гэж Бред Пит үзэж байна.
Холливудын алдарт хосууд 2008 онд Францын “Chateau Miraval SA” дарсны компанийн дийлэнх хувийг худалдан авчээ. Питийн удирдлаган дор эл бизнес нь "олон сая долларын орлоготой, амжилтын түүх" болж хувирсан, харин Жоли "ямар ч хувь нэмэр оруулаагүй" бөгөөд хувьцаагаа худалдсанаар Питт болон түүний бизнесийн нэр хүндэд хор хөнөөл учруулахыг оролдсон гэдэгт өмгөөлөгчид итгэлтэй байгаа аж.
Шүүхэд гаргасан мэдэгдлээс харахад Жоли Питтэд мэдэгдэлгүйгээр Оросын олигарх Юрий Шефлерийн хяналтанд байдаг Люксембургийн архины компанид өөрийн эзэмшлийн хувиа заржээ.
"Шефлер болон түүний хамаарал бүхий хүмүүс Питтийн босгосон бизнесийг хянаж, “Chateau Miraval SA” компанид Питтийн оруулсан хөрөнгө оруулалтыг сулруулна гэдгийг Жоли мэдэж байсан бөгөөд үүнийг ч хүлээж байсан" гэж шүүхэд мэдэгдсэн байна.