Доминикан улсын Байгаль орчны сайд Орландо Хорхе Мераг ажлынх нь өрөөнд буудан алжээ.Энэ тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Twitter хуудсаараа мэдээлснийг Sky News уламжлав.
“Бидэнд байгаа мэдээллээр сайд өглөө эрт ажлын өрөөндөө халдлагын улмаас нас барсан байна. Сайдыг буудсан Мигель Круз гэгч түүний найз нь байжээ” гэж тэрбээр хэлэв.
Гэмт этгээдийг баривчилж, цагдан хорисон бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажил явагдаж байгаа аж.