- 2019 онд “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.
Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр зургадугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа юм. Ирэх долоо хоногийн мягмар гариг буюу зургадугаар сарын 14-ний өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарна. Энэ жилийн хувьд илүү сартай /Битүү сартай/ учраас зуны тэргүүн сарын шинийн 15 хоёр удаа тохиосон.