Катарын эмирийн авга ах Абдель Азиз бин Халифа Аль Танигийн асан эхнэр Касиа Галланио гүнжийн цогцос Испанийн Марбелла дахь гэрээс нь олджээ. Энэ тухай “Sky News” мэдээлэв.
Урьдчилсан үзлэгээр үхлийн шалтгаан нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болсон байх магадлалтай гэнэ.
Гүнж нь Катарын алдарт хааны гэр бүлийн гишүүн тус улсын Газрын тосны сайд Аль Танигийн гурав дахь эхнэр байсан юм. Хосууд 2006 онд салсан бөгөөд дундаасаа гурван охинтой.
Галланио хуучин нөхөрийгөө охиндоо бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэмээн буруутгаж, хүүхдүүдийгээ асран халамжлах эрхийн төлөө олон жил тэмцсэн ч ялагдсан ажээ. Гурван охин нь бүгд аавтайгаа үлдсэн байна.
Гэсэн ч “El Espanol” хэвлэлд тэмдэглэснээр энэ оны дөрөвдүгээр сард гурван охины нэг нь үнэхээр аавыгаа бэлгийн дарамт учруулсан хэмээн буруутган гомдол гаргажээ. Аль Тани болон түүний охидын амьдардаг байсан Парис хотын прокурорын газар урьдчилсан мөрдөн шалгалт явуулж эхэлсэн байна. Үүний дараа хоёр том охин нь Испанид байдаг ээж рүүгээ зугтсан бол хамгийн бага нь Францад амьдрахаар үлджээ.
Катарын хунтайж өөрөө болон түүний ойр дотнынхон үүнийг үгүйсгэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.