Сармагчны цэцэг өвчний улмаас нас барсан анхны тохиолдол Нигери улсад бүртгэгджээ. Энэ тухай РИА Новости агентлаг тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс (ХӨСҮТ) иш татан мэдээллээ.
Нигерийн хүн ам 210 сая гаруй хүн амтай. Энэ үзүүлэлтээрээ Африкийн хамгийн том, дэлхийд зургаад ордог улс юм.
“2022 оны тавдугаар сарын 29-ний байдлаар нийт 21 тохиолдол батлагдсанаас, нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв. Нас барсан хүн 40 настай хавсарсан хэд хэдэн өвчтэй эрэгтэй байв " гэж тус газрын цахим хуудсанд нийтэлсэн байна.
Сармагчны цэцэг өвчин нь халуун орны ширэнгэн ойн ойролцоо байрладаг Төв болон Баруун Африкийн алслагдсан бүс нутагт голчлон тохиолддог ховор вирүст зоонозын өвчин.
Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тусгай эмчилгээ, вакцин байдаггүй боловч цэцэг өвчний эсрэг урьдчилсан вакцинжуулалт нь сармагчны цэцэг өвчний эсрэг өндөр үр дүнтэй, урьдчилан сэргийлэх боломжийг олгодог аж.