Канадад хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхитай байсны улмаас гэмтсэн цахилгааны шугамыг яаралтай тусламжийн багийнхан сэргээж чадаагүй тул Квебек болон Онтарио мужийн 60 мянга гаруй айлын сууц, бусад байгууламж долоо хоног эрчим хүчгүй байгаа тухай “Global news” телевиз мэдээлэв. Эдгээр мужийн хагас сая орчим хэрэглэгч цахилгаангүй болсон аж. Онтарио мужийн Оттава хотод 19 мянга орчим орон сууцын барилга болон бусад байгууламж цахилгаангүй хэвээр байна. Үүнээс болж нийслэлийн 20 орчим сургуулийн сурагчид долоо хоног хичээлдээ суугаагүй гэнэ. Гэмтсэн цахилгааны сүлжээг сэргээхээр Канадын бусад мужаас онцгой байдлын багийнхан Квебек, Онтариод иржээ.
Байгалийн гамшгийн үеэр 11 хүний амь эрсэдсэн бөгөөд тэдний олонх нь унасан модонд даруулсан байна.
Бэлтгэсэн З.Амгалан