Дэлхийн 23 улсад сармагчны цэцэг өвчний 257 халдварын тохиолдол батлагдаж, 120 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ хэмээн ДЭМБ мэдээлэв.
Одоогоор нас барсан тухай мэдээлэл ирээгүй байна.
Тус байгууллагын мэдэгдэлд онцлон тэмдэглэснээр, энэ өвчин хэд хэдэн тэр тусмаа эндемик биш бүс нутагт нэгэн зэрэг гэнэт гарч ирсэн нь тодорхой хугацаанд вирусын халдвар илрээгүй байж болзошгүйг харуулж байна. Тиймээс эндэмик бус орнуудад тандалт өргөжин тэлж байгаа тул халдварын шинэ тохиолдол тодорхой хугацаанд өснө гэж ДЭМБ үзэж байна.