Авто машин сонирхогч залуусын “Mongolian offroad delica club”-ээс Ус суваг удирдах газартай хамтран Сэлбэ голын 100 айлын гүүрнээс урагшаа хэсгийг цэвэрлэжээ.
Тодруулбал, дээрх клубын 30, УСУГ-ын 40 ажилтан эл ажилд оролцсон бөгөөд тэд 2-3 тонн хог түүсэн байна.
Сэлбэ голоо хамгаалах үйлст хувь нэмрээ оруулж байгаа мундаг залуусдаа ажлын амжилт хүсье.