Испанийн Эрүүл мэндийн яам сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн иргэдийн дунд хийсэн анхны судалгааны явцад халдварын голомт нь бэлгийн уламжлалт бус чиглэлийн эрчүүдийн очдог халуун усны газар байж болохыг тогтоожээ. Энэ тухай “Daily Express” сонин Испанийн эрүүл мэндийн яамны ажилтныг эх сурвалжаараа дурдан мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр Испанид сармагчингийн цэцэг өвчнөөр халдварласан 30 тохиолдлын 24 нь нутгийн иргэдийн дунд ижил хүйстнүүдийн саун гэгддэг халуун усны газарт гарчээ. Эрүүл мэндийн газраас халдварын тархалтыг хянах, халдварын гинжин хэлхээг таслан зогсоох зорилгоор илүү нарийвчилсан шинжилгээ хийхээр зорьж байна. Т
авдугаар сарын 22-нд ДЭМБ-аас хүн төрөлхтөнд сармагчингийн цэцэг өвчний халдварын тохиолдол нэмэгдсэн тухай мэдээлсэн. Одоогоор эл өвчин нь Африк, Өмнөд Америк боон Европын зарим орнуудад бүртгэгдээд байна