Энэ асуултад орос мэргэжилтэн “22 грамм хамгийн тохиромжтой хэмжээ” гэж хариулжээ. Өдөрт хэрэглэх элсэн чихрийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг ийнхүү тодорхойлсон хоол, тэжээлийн мэргэжилтэн М.Гинсбург “Элсэн чихрийн хэрэглээний өдрийн дээд хэмжээ нь нийт илчлэг, эсвэл нүүрс усны хэрэглээний таван хувийг эзлэх ёстой” хэмээн тайлбарлав. Тэрбээр мөн зарим тохиолдолд элсэн чихрээс бүрмөсөн татгалзах нь чухал, энэ нь настай хүмүүст илүү хамаатайг зөвлөсөн байна. “Залуу, эрүүл, эрч хүчтэй байхад өдөрт 22 граммаас илүү элсэн чихэр хэрэглэх нь хор хөнөөл учруулахгүй. Харин настай, судас, зүрхний өвчин эмгэгтэй хүн аль болох эл хэрэглээнээс татгалзах нь зүйтэй” гэжээ.
Ж.ХААН