1991 онд алдарт "Нирвана" хамтлагийн "Smells Like Teen Spirit" дууны клипэнд Курт Кобейны тоглож байсан гитар дуудлага худалдаагаар 4,5 тэрбум ам доллараар зарагджээ.
Дуудлага худалдааг “Julien's Auction” компани энэ сарын 20-22-ны өдрүүдэд Нью-Йорк хотын Hard Rock кафед болон цаимаар зохион байгуулсан байна.
1969 оны цэнхэр өнгийн “Fender Mustang” маркийн солгой гартай цахилгаан гитарыг худалдах эхний үнэ 600,000 доллар байсан бөгөөд зэмсгийг хөл бөмбөгийн “Indianapolis Colt” багийн эзэн Жим Ирсэй 4,5 тэрбум ам.доллараар худалдан авчээ.
1994 онд Кобейн нас барсны дараа гитарыг түүний гэр бүлд хадгалж байсан бөгөөд сүүлийн 12 жил Сиэтл хотын Соёлын музейд тавигдаж байв. Гитарыг Кобейны гэр бүл зарж, борлуулалтаас олсон орлогын тодорхой хэсгийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүст тусалдаг буяны байгууллагад хандивлах гэнэ.