ОХУ-ын засгийн газар ЕАЭБ (Евроазийн эдийн засгийн холбоо)-ны бүх гишүүн орнуудыг улайн буулайн үрийн экспортонд хязгаарлалт тавихыг шаарджээ. Энэ нь гуравдагч орнууд үр тариаг реэкспортлохоос эмээж байгаатай холбоотой аж. Эргэн сануулахад, энэ оны хавар ОХУ ЕАЭБ-ын гишүүн орнуудад үр тариа нийлүүлэхээ хязгаарласан юм. Эл хязгаарлалт зургадугаар сарын 30 хүртэл хүчинтэй авч ОХУ-ын Засгийн газар үүнийгээ сунгах боломжийг судалж байна. ЕАЭБ-д үр тарианы экспортыг зохицуулах асуудлыг зөв арга хэмжээ гэж шинжээчид үзжээ. Гэвч зарим улс орон үүнийг эсэргүүцэж магадгүй учраас хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй. Евразийн эдийн засгийн комиссын төлөөлөгчид одоогоор хамгийн чухал нь хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх арга замыг олох явдал гэж тэмдэглэсэн байна.
Н.Энхтүвшин