Швейцарын Давос хотод дэлхийн эдийн засгийн жил тутмын чуулга уулзалт болж байна. ОХУ Украин руу довтолсон нь энэ удаагийн хэлэлцэх асуудлын гол сэдэв. Коронавирусийн цар тахлын улмаас тус чуулган уулзалтад оролцогчид хоёр жилийн дараа анх удаа нүүр тулан уулзаж байна. Энэ жил тус уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс Засгийн газар, бизнесийн хүрээний удирдагчдын 2.5 мянга орчим төлөөлөл оролцож буй. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцож, үг хэлсөн бол Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нь маргааш болох хэлэлцүүлэгт биечлэн оролцох аж. Уг чуулга уулзалтад Оросын төлөөлөгчдийг оролцохыг хоригложээ.
Оролцогчид Украиныг сэргээн босгоход хэрхэн хувь нэмэр оруулах талаар Украины удирдагчидтай ярилцахыг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхийлөгч Борге Бренде тодруулсан байна. Пүрэв гараг хүртэл үргэлжлэх уулзалтад оролцогчид инфляцын өсөлт, хүнсний хомсдол зэрэг дэлхийн хэмжээний бусад асуудлыг хэлэлцэх гэнэ.
З.Амгалан