Түүхий эдийн “Эмээлт” захад өнгөрсөн долоо хоногт нэг кг ноолуурыг 80 000-95 000 төгрөгөөр худалдан авсан аж. Түүнчлэн баруун аймгуудад кг ноолуур 85 000-95 000, говийн болон зүүн бүсийн аймгуудад 70 000-90 000 төгрөгийн ханштай байсныг ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” мэдээллийн төвөөс дурджээ.
Энэ нь хоёр сарын өмнөхөөс ноолуурын ханш улсын хэмжээнд дунджаар 60 000 төгрөгөөр хямдарсан дүн аж. Харин “Эмээлт” захад худалдан авч буй ханш өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Ташрамд дурдахад, манай улс сүүлийн таван жилд бүр 27 сая гаруй ямаанаас 10 000 тонн орчим ноолуур бэлтгэсний 14-17 хувиар нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, үлдсэнийг нь угааж, самнан экспортолжээ.
Бэлтгэсэн. С.Дулам