Британид сармагчины цэцэг өвчний халдвар авсан хоёр тохиолдол бүртгэгдэж, уг ховор вирусийг тээгчдийн тоо ес болжээ. Лондонд болон Английн зүүн өмнөд нутгийн тус хоёр хотод оршин суугчид Африк руу зорчоогүй, урьд нь халдвар авсан хүмүүстэй холбоогүй гэнэ. Халдвар авсан, рэгтэйчүүд голдуу өвчтөнүүд нь уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай аж. Африкийн төв болон баруун бүс нутгийн ширэнгэн ойгоос ховор илэрдэг уг өвчний тусгай эмчилгээ, вакцин байхгүй ч өмнө нь салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй гэнэ.