Сингапурын эрх баригчид тус улсаас гарч буй бүх хүнд хилийн биометрийн автомат хяналтын систем ашиглана гэж “Straits times” сонин мэдээлэв. Ингэснээр зорчигчид Сингапураас гарахдаа паспорт, онгоцны тасалбар болон аяллын бусад бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй болж, хянах үйл явцыг хурдасгах төдийгүй аюулгүй байдал, тухайлбал, коронавирусийн цар тахлын эсрэг хамгаалалтыг бэхжүүлэхэд туслах гэнэ. Тэрчлэн хувийн мэдээллийг хамгаалах, нисэхэд чиглэсэн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх аж. Шинэ системийг энэ жил хилийн бүх боомтдоо үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Биометрийн хяналт нь Сингапурын иргэд, байнга оршин суугч гадаадын иргэд болон жуулчдад ашигтай гэж эрх баригчид үзэж байна.
Бэлтгэсэн З.Амгалан