Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны (С-3) ангиллын визийг 2022 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх боллоо. Тодорхой хэлбэл,
-Богино хугацааны болон олон удаагийн (Multiple) виз.
- Богино хугацааны (С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.
- 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн (Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болох нь ээ.
Мөн 2022 оны зургадугаар сарын 1-ны өдрөөс хойш олон удаагийн (Multiple) визний ашиглах хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд шууд ашиглах боломжтой.
Тухайлбал,
• Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.
• БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз* хэвийн олгогдож эхэлнэ.
Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмаар, уригч байгууллага нь визний портал (www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана. Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой аж.
Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ