Эрдэмтдийн судалгаанаас үзвэл агаарынхаас гадна 1.4 сая орчим хүн усны бохирдол, 900 мянган оршин суугч биед нь хар тугалгын нэгдлүүд хуримтлагдсанаас болж цаг бусаар нас барсан аж. Эдгээр нь агаарын болон бусад бохирдолтой тэмцэх дэлхийн хэмжээний арга хэмжээ яаралтай боловсруулах шаардлагатайг харуулж байна гэж Р.Фуллерийн багийнхан эцэст нь дүгнэжээ.
Финланд, Швед хоёрыг Умард Атлантын эвсэлд элсүүлэхийг зөвшөөрснийхөө оронд Турк улс “F-35” сөнөөгч онгоц үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдана гэж найдаж буй тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв. Анкараг Оросоос зенитийн пуужингийн “С-400” цогцолбор авсны хариуд Туркийг АНУ-ын тав дахь үеийн сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны хөтөлбөрөөс Вашингтон өмнө нь хассан юм.
Сири, Ирак дахь Курдийн зэвсэгт хүчнийхэн Туркийг түгшээж буйг НАТО-д элсэхээр нэр дэвшигчид хүлээн зөвшөөрөхийг Анкара шаардаж байна. Швед, Финланд улс НАТО-д элсэхээсээ өмнө Курдистаны ажилчны нам, түүний салбаруудыг ил тод зэмлэн буруушаахыг Турк улс мөн хүсжээ. Үүний сацуу 2019 онд Туркээс Сирид цэргийн ажиллагаа явуулсны дараа Швед, Финланд хоёр Европын Холбооны бусад гишүүний хамт зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцлахыг Анкара санал болгож буй аж.
З.Амгалан