Утаа зэрэг агаарын бохирдлын улмаас манай гарагт жил бүр барагцаагаар 6.7 сая хүн амиа алдаж байгаа нь 2015 оныхоос өндөр үзүүлэлт болохыг ДЭМБ-ын шинжээчид мэдээллээ. Эрдэмтдийн хийсэн дүгнэлт болон цуглуулсан мэдээллийг “Lancet panetary health” сэтгүүл нийтэлсэн байна.
“Агаарын бохирдол хүний амьдралын чанарт урьдын адил маш хүчтэй нөлөөлсөөр байгаа бөгөөд энэ нь Ази, Африкийн дунд болон бага орлоготой орнуудад хамгийн тод ажиглагдаж буй. Агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндэд асар их хохирол учруулж байгаа ч олон улс энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байна” гэж судлаач Ричард Фуллер тэмдэглэжээ. ДЭМБ-ын шинжээчид агаарын бохирдол олон хүний амийг авч буй тухай анхны дүгнэлтээ 2016 онд хийсэн аж. Үүний дараа 2019 онд дэлхийн тэргүүлэгч анагаах ухаан, байгаль орчны мэргэжилтнүүдийн “Global burden of disease” төслийн хүрээнд цуглуулсан мэдээллийг Р.Фуллер болон түүний хамтрагчид шинэчилсэн. Энэ нь хүний эрүүл мэндийг хянах хамгийн том санаачилгуудын нэг бөгөөд ДЭМБ болон Сиэтл дэх АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгээс тасралтгүй судалгаа явуулж байна.
З.Амгалан