Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний дөрвөн сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Судалгаагаар өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 2.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сард барааны үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх сараас 2.3 хувиар өсжээ.
Барааны үнэ нэг сарын дотор 2,3 хувиар өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 7.8 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.