Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сүүлийн долоо хоногийн экспортын мэдээг танилцууллаа. Тодруулбал, тавдугаар сарын 06-наас 12-ны өдрүүдэд авто замаар 3049 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 4039.7 мянган тн нүүрс экспортод гарчээ.
Мөн хугацаанд авто замаар 248 чингэлэг, төмөр замаар 188 чингэлэг буюу оны эхнээс 521.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 24.4 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2041.8 тн катодын зэс экспортолжээ.
Харин төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 4, төмөр замаар 1225 чингэлэг буюу оны эхнээс нийт 1146 мянган тн-ыг экспортолсон байна.