Иран, Францын хамтран бүтээсэн “Персеполис” хүүхэлдэйн киног (Каннын кино наадмын шагналт) Тунисийн “Nessma” телевизээр үзүүлсэн нь олны дургүйцлийг төрүүлжээ. Ираны Исламын хувьсгал, Ирактай дайтсан зэрэг үйл явдлыг өсвөр насны охины өгүүлж буйгаар дүрсэлсэн уг киног түүх гуйвуулсан, бурхныг гутаан доромжилсон утгатай гэж тэд шүүмжилсэн байна.
“Nessma” телевизийн байрны дэргэд лалын шашинтнууд цуглаж, үймээн дэгдээснийг цагдаа нар тараасан тухай ВВС агентлаг дамжууллаа. Тунисийн “Ан-Нахда” намын гишүүд, шашны зүтгэлтнүүд телевизийн байрыг шатаахыг уриалсан мэдэгдэл интернэтэд тавьсан хэмээн эх сурвалжид онцолжээ.