Колумбийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Густаво Петро аминд нь халдахаар үрдүүлсний учир сурталчилгааны арга хэмжээгээ цуцалжээ. Түүний хэвлэлийн албаны мэдээлснээр “Кордильера” гэмт бүлэглэлийнхэн нэр дэвшигчийг сүрдүүлсэн аж. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 29-нд болно. “El Tiempo” цахим хуудсанд нийтэлсэн олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл сонгогчдын 36.4 хувь нь зүүний хүчний “Түүхийн пакт” эвслээс нэр дэвшсэн сенатч Г.Петрог дэмжихээ мэдэгджээ. Түүний гол өрсөлдөгч нь барууны “Колумбийн төлөө баг” эвслээс нэр дэвшсэн Федерико Гутьерресийг санал асуулгад оролцогчдын 30.6 хувь нь дэмжсэн байна. Тэдний хэн нь ч сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол сонгуулийн хоёр дахь шат ирэх сарын сарын 19-нд болно.