АНУ-д сар гаруйн өмнө эхэлсэн хээрийн түймэр тус улсын баруун өмнөд нутгийг хамарчээ. Нью-Мексико муж улсын олон мянган оршин суугч өнгөрсөн өдрүүдэд орон гэрээ нүүлгэсэн байна. Өнгөрсөн сарын 6-нд дэгдэж эхэлсэн галын улмаас олон зуун байшин шатаж, оршин суугчид Сангре-де-Кристо уулс дахь суурин газруудаа орхиход хүрсэн аж. Секундэд 17 метр хуртай салхи нь түймэр намжих боломж өгөхгүй байгаа гэнэ. Хиймэл дагуулын зургаас харвал 42 га газар шатсан байна. Түймэртэй 1100 гаруй гал сөнөөгч тэмцэж байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн талбайн хэмжээ хоёр дахин нэмэгдэж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаглажээ.