Өмнөд Солонгос, АНУ-ын Агаарын цэргийн хүчин энэ сарын 9-нд хамтарсан сургуулилалтаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээлэв. АНУ-ын Агаарын цэргийн долдугаар арми оролцож, хоёр долоо хоног үргэлжлэх, БНСУ дахь сургуулилалтын үеэр Япон тэнгис дэх шумбагч онгоцны эсрэг авах арга хэмжээг боловсруулах аж. АНУ, Өмнөд Солонгосын эвслийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдсэн, БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлийн тангараг өргөх ёслол энэ сарын 10-нд болно. Тус хоёр улсын цэргийн сургуулилалт нь БНАСАУ пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлж буйтай холбогдуулан батлан хамгаалах чадавхаа дахин онцлон харуулахад чиглэснийг “Yonhap” агентлаг тэмдэглэжээ.