Өнгөрсөн ням гаригт польшчууд шинэ Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг сонголоо. Парламентын доод танхим буюу Сеймд 7035 нэр дэвшигч, дээд танхим буюу Сенатад 500 нэр дэвшигч өрсөлдөж, доод танхимын 460, дээд танхимын 100 гишүүнийг сонгосон байна. Парламентын сонгуульд улс төрийн долоон нам өрсөлдөж буй.
Эрх баригч “Иргэний платформ” намын гол өрсөлдөгч нь Ярослав Качиньскийн тэргүүлсэн “Хууль ёс, шударга байдал” нам гэж ажиглагчид онцолсон билээ. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнд “Иргэний платформ” намынхан сө- рөг хүчнийхнээс арай илүү нэр хүндтэй байгааг тогтоосон. Гэвч Ерөнхийлөгч Лех Качиньскийн үхлийн дараа түүний дүү Ярославын тэргүүлсэн сөрөг хүчний намын рейтинг өссөн хэмээн тус улсын хэвлэлүүдэд бичсэн.
Харин Тариачдын нам, Зүүний хүчний ардчилсан холбоо, “Паликотыг дэмжих хөдөлгөөн” зэрэг нам Парламентад зон хилох санал авч чадахгүй, харин эвсэл болж магадгүй хэмээн тоймчид үзжээ. Тус улсын Үндсэн хуульд зааснаар шинэ Засгийн газар Сайд нарын зөвлөлтэй хамтран Ерөнхийлөгчийг сонгох юм. Парламентын сонгуулийн нэгдсэн дүн маргааш гарна.
Х.ОД