Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын нээлттэй өдөрлөг энэ сарын 5-7-ны хооронд болно. Нээлттэй өдөрлөгийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 76 МСҮТ, политехник коллеж өөрийн байран дээр зохион байгуулна. Сургууль тус бүр үйл ажиллагаагаа танилцуулах энэ арга хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг урьж байна. Суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, эдийн засгийн тэргүүүлэх чиглэлд нийцүүлэн мэргэжлийн боловсрол сургалтын талаар иж бүрэн мэдээллийг эндээс авах боломжтой.