Автомашины зах зээлийн томоохон тоглогч “Тоёота” компани “Кирлоскар”-тай хамтарч Энэтхэгт салбар үйлдвэрээ нээжээ. Уг үйлдвэр Африкийн зах зээлд машин нийлүүлэх бааз болох тухай хоёр компани хамтарсан мэдэгдэлдээ дурдсан байна.
Эхний ээлжинд “Тоёота”-гийн “Этиос” маркийн машиныг Энэт хэгт үйлдвэрлэж, ирэх оны гуравдугаар сараас эхлэн Өмнөд Африкт нийлүүлэхээр төлөвлөжээ. “Тоёота Кирлоска” нэртэй уг үйлдвэрийн 89 хувийг “Тоёота” эзэмших бөгөөд жилд 310 мянган машин үйлдвэрлэх аж.
Автомашины зах зээлийн шинжээч Дариус Ламын ярьж буйгаар ирэх онд “Ниссан” Африкийн зах зээлд хөл тавихаа мэдэгдсэн нь “Тоёота”-г ийм алхам хийхэд хүргэсэн байна.