Их Британийн Оксфордын их сургуулийн багш, оюутнууд хулсаар унадаг дугуй хийсэн тухай ВВС мэдээлжээ. “Уян, бат бэх хулсаар хийсэн унадаг дугуй чанарын хувьд төмөр дугуйнаас дутахгүй, донсолгоог бага мэдрүүлдэг, илүү тав тухтай, урт зам туулахад дугуйчин ядрах нь бага” хэмээн зохион бүтээгч Жеймс Брутон ярьсан байна.
Хулсан дугуйг тус улсын “Raw Bikes” компани үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Ойролцоогоор 1750 фунт буюу 2600 ам.долларын үнэтэй энэ дугуйг Бирминхэмд болсон “Cycle Show 2011” үзэсгэлэнгийн үеэр нийтэд танилцуулжээ.